Аварга малчин өрхүүдийн шагналыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-26 13:06:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд аймгийн удирдлага болон хэлтэс, агентлаг албадын дарга нараар ахлуулсан долоон баг аймгийн “Аварга малчин өрх”-ийн шагналыг хот хотонд нь очиж гардуулан өглөө. Энэ жил тус аймагт цас багатай, дулаахан болж байгаа учир мал тарга тэвээрэг сайтай, малчдын сэтгэл санаа өөдрөг, өнтэй сайхан өвөлжиж байгааг тэд онцлов.

Бар жилийн босгон дээр Сүхбаатар аймгаас 38 өрх аварга малчин өрхөөр шалгарсан. Мөн аймгийн нийт мал сүргийн тоо түүхэндээ анх удаа дөрвөн саяд хүрч, 4,2 сая толгой мал тоолуулсан.

Малчид хороо хотоо цэмцийтэл цэвэрлэн, таван хошуу малаа хотлуулж, хүлэг морьдоо уяандаа сойж зочдоо хүндэтгэн хүлээн авчээ. 

Холбоотой мэдээ