493 иргэн шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-29 18:10:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны жилийн эцсийн тооллогоор Сүхбаатар аймгийн хүн ам 65,2 мянгад хүрсэн. Өнгөрсөн онд 1485 хүүхэд шинээр төрсөн бол Улаанбаатар хот, өөр аймгаас 493 иргэн шилжин иржээ. Өөрөөр хэлбэл орон нутагтаа бүр болон түр оршин суух шалтгаанаар шилжин ирэх явдал өсөх хандлагатай байгаа талаар Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Хүн амын дийлэнх буюу 32,4 хувийг 14 хүртэлх насныхан эзэлж байгаа бол 60-аас дээш насныхан 7,7 хувийг эзэлж байна. Харин өрхийн тоо 18,8 мянгад хүрчээ.   

 

 

Холбоотой мэдээ