Уул овоогоо бохирдуулахгүй цэвэрхэн шинэлэхийг уриаллаа

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-25 22:14:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /БОАЖГ/-аас иргэдийг сар шинийн баяраар уул овоог бохирдуулахгүй цэвэрхэн шинэлэхийг уриаллаа. Учир нь баярын өдрүүдэд иргэд тахилгат уул овоонд очиж мөргөн, хийморь лундаагаа сэргээх, шинэ сардаа ажил үйлсээ даатгахаар зорин очдог. Ингэхдээ уул овоодыг бохирдуулах нь элбэг учир ийнхүү уриалжээ.

Харин очихдоо шар будаа, хуурай цай, халтар арвайг түлхүү өргөж, гэрийнхээ идээ будааны дээжийг өргөчихөөд үлдсэнийг нь ар гэр, үр хүүхдүүддээ овооны хишиг хэмээн хүртээж, хийморийн дарцаг авчирсан тохиолдолд уул овоогоороо аравнайлуулж салхи үзүүлчихээд гэрийнхээ эсвэл өөрийн сайн зүгт мандуулдаг эртний уламжлалаа дагахыг сануулав.

2022 оныг аймгийн БОАЖГ-аас “Хогийг мөнгө,модыг төгөл болгоё” уриалгын жил болгон зарлажээ.

 

Холбоотой мэдээ