11 цэгийг өндөр хурдны интернэтэд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-20 21:38:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Сүхбаатар аймгийн найман сумын 11 цэгт улсын төсөв болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр хөдөөгийн алслагдсан багуудыг холбоожуулах 4G сүлжээг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр тус аймгийн 80 хувь нь өндөр хурдны хөдөлгөөнт интернэтэд бүрэн холбогдох юм.

Тодруулбал Уулбаян, Халзан, Асгатаас бусад суманд дээрх ажлыг хийх бөгөөд үүнд нийт 800 сая төгрөг зарцуулах аж. Санхүүжилтийг 2022 онд бүрэн олгож, онд нь багтаан дуусгахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ