Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-23 13:58:37
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Зуны амралтаа үр бүтээлтэй, оюундаа хөрөнгө оруулалт хийж амарсан хүүхдүүд дугуйлангаа сертификаттай төгсчээ. 
Аймгийн Нийтийн номын сангаас зохион явуулсан "оюунлаг, бүтээлч ирээдүйн төлөө" уриатай зуны хөтөлбөрийн хүрээнд англи хэлний анхан, дунд шатны сургалт, урлан бүтээх дугуйлан, номыг бүтээлчээр уншиж, тэмдэглэл хөтлөх зэрэг дугуйлангууд хөтөлбөрийн дагуу хичээллэсэн байна. Эдгээр дугуйланг хүүхдүүд өөрсдөө сонгон суралцсан бөгөөд нийт 70 гаруй сурагч хамрагджээ. Зуны амралтаа үр бүтээлтэй, оюундаа хөрөнгө оруулалт хийж амарсан хүүхдүүд дугуйлангаа сертификаттай төгссөн аж.
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас зохион явуулсан "оюунлаг, бүтээлч ирээдүйн төлөө" уриатай зуны энэхү хөтөлбөрийн 1-р ээлж 06 сарын 18-наас энэ сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Хөтөлбөрийн дараагийн ээлж хүүхдүүдээ авч эхэлсэн байна.
Ч.Отгонцэцэг
Related news