Иргэний боловсрол хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцэн 96 хувьтай буюу хангалттай хэрэгжсэн гэж дүгнэв.
Хөтөлбөрийн хүрээнд 2017 онд төрийн бүх байгууллагын төлөөлөл оролцсон баг 9 суманд ажиллаж 39 төрлийн үйлчилгээг 10100 иргэнд хүргэсэн байна. Энэ үеэр сум бүрт “Эрх зүйн хөтөч” сургалт сурталчилгааны багийг байгуулжээ. Тодруулбал сум бүрт сургалтыг зөвхөн нэг хүн хариуцдаг байсан бол хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллага бүрийн төлөөлөл оролцсон бие даасан багтай болжээ. Хөтөлбөр энэ онд гурав дахь жилдээ хэрэгжээд дуусна. Өнгөрсөн онд хөтөлбөрийг 22 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн бол энэ онд 25 сая төгрөгийг хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж тусгажээ.

Б.Гантуяа