ХӨВСГӨЛ: Аялагчид цааны буухиа тэмцээнийг хамгийн их сонирхож байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 7 / МОНЦАМЭ/. “Цаатан фестиваль"-ийн үеэр аялагч иргэдийн дунд сүмо бөх, бөхийн барилдаан, цааны буухиа зэрэг олон төрлийн тэмцээн уралдаан боллоо.
Энэ үеэр иргэд цааны буухиа тэмцээнийг хамгийн их сонирхож оролцож байлаа.
Тус тэмцээнд оролцогч эхлээд дээлийг иж бүрэн өмсөөд дараа нь цагаа хөтөлж гүйгээд эмээллэнэ. Дууссаны дараа хүүхдээ суулгаад барианд орж ирнэ.
Энэхүү тэмцээн нь цаатан иргэдийн өв соёлыг олон нийтэд таниулснаараа онцлог юм.
Тэмцээнд 10 гаруй иргэд оролцсоноос Булган аймгийн аялагч хамгийн богино хугацаанд даалгаврыг гүйцэтгэн түрүүллээ.