Хур хог үүсдэг 25 цэгийг камераар хянана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн ЗДТГ иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хог хаягдлын ухаалаг систем” төслийг хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог ихээр үүсдэг 25 байршлыг сонгон эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг, камер бүхий орчныг бий болгосон байна. Мөн дээрх байршлуудад үүсч буй хогийн хэмжээг байнга ажиглах хянах удирдлагын төвтэй болжээ. Хяналтын төвөөс 25 байршилд хур хог үүссэн тохиолдолд холбогдох албаныханд мэдээлж, ачих, цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах юм. Энэхүү төвийг маргааш буюу энэ сарын 11-нд албан ёсоор нээх болжээ.

Ч.Ариунболд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day