Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлд "The Asia group"-тэй хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. "Монголын эдийн засгийн чуулган-2025"-ы үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, “The Asia Group” (TAG) компанийн Удирдах түнш Курт Тонг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд дэлхийд
нэр хүндтэй, стратегийн зөвлөх компани The Asia Group” (TAG) -тэй бодлого
боловсруулах, хөрөнгө оруулалт татах, орчныг нь сайжруулахад хамтарна. Энэхүү түншлэл нь
манай улсын эдийн засгийг дэлхийн зах зээлтэй илүү үр дүнтэй холбох, бизнесийн
таатай орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ярихдаа, “Монгол Улс эдийн засгийн тогтвортой өсөлтөд чиглэсэн бодлогын шинэ шатанд шилжиж байна. Олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг өсгөх манай гол зорилтуудын нэг юм” гэж онцлов.
"Монголын эдийн засгийн чуулган-2025" өнөөдөр өндөрлөнө.
Related news

