Дүйцсэн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй суралцагч хамрагдах нь өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд Насан туршийн боловсролын төвийн дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд энэ хичээлийн жилд нийт 409 суралцагч хамрагдаж байна. Суралцагчдын 101 нь эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 22, 8-15 настай 74, 15 дээш насны 335 суралцагч байгаа бөгөөд бага боловсролд 34, суурь боловсролд 164, бүрэн дунд боловсролд 211 суралцагч тус тус суралцана.
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагсад сүүлийн хоёр жилээс дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж боловсрол олж авах нь өссөн байна. Энэ хичээлийн жилд 22 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байгаа ажээ.
Дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдагсад 2011 онд 653 байсан ба жил ирэх тусам бурсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнийг Насан туршийн боловсролын төвөөс тайлбарлахдаа “ЕБС-ийн гадна байгаа 6-14 насны хүүхдийн тоо буурч байгаатай холбоотой дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдаж байгаа хүүхдийн тоо буурч, насанд хүрэгчдийнх нь тоо нэмэгдэж байна” гэв.

Б.Гэрэлт-Од