АРХАНГАЙ: Энэ онд нүхэн жорлонгийн тоог 110-аар бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Архангай аймгийн хэмжээнд нүхэн жорлонгийн тооллогыг зохион байгуулсан.
Тооллогоор 9733 нүхэн жорлон тоологдсон бөгөөд энэ онд нүхэн жорлонг 110-аар бууруулахаар төлөвлөжээ.
2025 оны хагас жилийн байдлаар дөрвөн шатахуун түгээх станц, 21 өрх нүхэн жорлонг дарж, ариутгажээ.
Мөн 18 өрх, 6 аж ахуйн нэгж төвийн цэвэр бохирын шугамд холбогдож, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуйн нэгж, уул уурхайн олборлолт явуулж буй 2 аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн жижиг оврын бохир цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
2023 оны тооллгоор аймгийн хэмжээнд нийт 15396 нүхэн жорлон байжээ.