Сумдад байгаа вакцин, сорьцыг аймгийн төв рүү яаралтай зөөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт цахилгаан тасарсны улмаас вакцин болон "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд иргэдээс авсан шинжилгээний сорьцыг аймгийн төв рүү яаралтай зөөвөрлөхгүй бол муудах эрсдэл бий болоод байгааг ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Лхагвасүрэн мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 31213 хүн тун вакцин, Мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт 4000, сумдад 4000 орчим элэгний вирусийн шинжилгээний сорьц байгаа гэнэ.
Аймгийн ЭМГ-аас өөрсдийн нөөц бололцоог ашиглан хөргүүртэй суманд ойролцоох сумдын шинжилгээний сорьцыг төвлөрүүлэн, зөөх арга хэмжээ авч байна.
Өнөөдрийн байдлаар Цагааннуур, Ренчинлхүмбэ зэрэг сумын иргэдийн шинжилгээний сорьцыг Улаан-Уул суманд төвлөрүүлэн, аймгийн төв рүү зөөвөрлөж эхэлжээ.

Б.Гантуяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days