Сүхбаатар дүүрэг төрийн найман төрлийн үйлчилгээг хорооддоо шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас үзүүлдэг төрийн найман төрлийн үйлчилгээг хорооддоо шилжүүлэх болжээ.
Энэ талаар өнөөдөр тус ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудад танилцуулсан байна. Одоогоор иргэд төрийн анхан шатны нэгж хорооноос 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авч буй юм. Үүн дээр иргэдийн ахмадын орон сууц, халамжийн орон сууцанд хамрах хүсэлтийг шийдвэрлэх, хөгжлийн бэхшээлтэй иргэдэд шинээр үнэмлэх олгох, сунгах асрамжийн газарт ахмад настанг асруулах тухай шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад уламжлах зэрэг үйлчилгээг хороо үзүүлэх болж байгаа аж. Мөн 18 нас хүртэлх хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, улсын асрамжийн газар, клиник сувилалд хүүхэд асруулах асуудлыг хороо шийдвэрлэх юм.
Ингэснээр төрийн үйлчилгээний ачаалал, чирэгдэл багасна хэмээн үзэж байгаа аж.
Ч.Ариунболд
Related news

