“Нарантуул” худалдааны төв маргааш 14:00 цаг хүртэл ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах, ажиллах хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцууллаа.
“Шангри-Ла”, “Энхжин”, “Момми”, “Элбэг” зэрэг худалдааны төв баяр наадмын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллах аж. Тэгвэл ихэнх зах, худалдааны төвүүд энэ сарын 11-16-нд амарна. Харин нийслэлийнхний хамгийн ихээр үйлчлүүлдэг “Нарантуул” олон улсын худалдааны төв маргааш хагас ажиллаж, улмаар энэ сарын 11-19-нийг хүртэл амрах юм.
Түүнчлэн “Хархорин” зах маргааш 18:00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 11-18-ныг хүртэл амарна. Мөн “Барс 1” худалдааны төв маргааш 19:00, “Барс-2” зах 14:00 цаг хүртэл ажиллах нь ээ. Зүүн бүсийн хамгийн том худалдааны төв гэгдэх “Амгалан” маргааш 21:00 цаг хүртэл ажиллах бөгөөд 11-22-ныг амрах юм.
Бусад зах, худалдааны төвийн хуваарийг зурган мэдээллээр хүргэе.