ЦЕГ: Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт төөрсөн хүүхдийг байлгах тусгай орчныг тохижуулсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баяр наадмын өдрүүдэд иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюул осолгүй наадуулах чиглэлээр 4700 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж, явган, морьт, мотоцикльт, завьт, авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.
Тухайлбал,
-Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрт 10
алба хаагч ажиллана. Тэдний нэг нь гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг орчимд цагдаагийн
алба хаагчид 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг
хангана.
-Түгжрэлийг бууруулах чиглэлээр хамгаалалт, зохицуулалтын
ажлыг хийж гүйцэтгэнэ.
-Жуулчдын аюулгүй байдлыг хангах, мэдээлэл өгөх чиглэлээр
“Оюутан цагдаа” үүрэг гүйцэтгэн ажиллана.
-Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалтай холбоотой зам хаах
үед, зохион байгуулалтын ажлыг хийнэ.
-Баяр наадмын талбай, Хүй долоо худаг орчимд хүүхэд алга болох үед эрэн хайх, хүлээлгэн өгөх чиглэлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Мөн төөрсөн хүүхдүүдийг түр байлгах, эцэг эхэд хүлээлгэн өгөх тусгай орчин, өрөөг тохижуулжээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, “Иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдэд хөдөө орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, хүүхдийн аюулгүй байдлыг ханган, хурд хэтрүүлэхгүй, гэрлээ шилжүүлж, бүсээ зүүж, ядарсан үедээ болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэв.
Мөн тэрбээр баяр
наадмын үеэр иргэд өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг хангах
чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөв.
Related news

