ӨНӨӨДӨР: ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-09 07:13:32

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад энэ сарын 6-13-нд төрийн айлчлал хийж байна.

 -УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.


10:30 цагт: ОБЕГ, Экологийн цагдаагийн алба, ЦУОШГ-аас баяр, наадмын амралтын өдрүүдтэй холбогдуулан ОБЕГ-т мэдээлэл өгнө.  Холбогдох утас: 86150069

12:00 цагт: Ice top” “Onyx” хамтлагийн наймдугаар сарын 8-нд болох тоглолтын хэвлэлийн хурал “Блью Скай” зочид буудалд болно. Холбогдох утас: 88044370


-Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулна.

-“Монголын эдийн засгийн чуулган-2025"  үргэлжилж байна.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 7 дугаар сарын 20-ныг хүртэл гарч байна.

-“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт”  тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28-ныг хүртэл гарч байна.

“Монгол авдар” тусгай үзэсгэлэн  Монголын Үндэсний музейд  энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.


Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


 

Хилийн чанадад:

7 дугаар сарын 5-14-нд: Арабын Нэгдсэн Эмират улсад Олон улсын химийн 57 дугаар олимпиад болж байна.  

 

Related news