Усны хувцастай 1200 хүн цанаар гулгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУсны хувцастай 1200 гаруй хүн уулнаас нэгэн зэрэг цанаар гулгасан сонирхолтой арга хэмжээ дөрөвдүгээр сарын нэгний өдөр өвлийн спорт ихээр хөгжсөн Сочи хотын Красная Поляна гэх газар болов.
Усны хувцастай цанаар гулгах арга хэмжээнд ОХУ-ын Москва, Новосибирск, Уфа зэрэг 23 хотын иргэн оролцсон байна. Уг тэмцээнийг зохион байгуулагчид түүхэнд усны хувцастай хамгийн олон хүн цанаар гулгасан явдал болсон гэж үзэн Гиннессийн номонд бичүүлэхээр шийдвэрлэжээ. 10 градусын дулаанд зохион байгуулагдсан уг тэмцээн Гиннессийн номонд бичигдэх эсэх нь хэдэн сарын дараа тодорхой болох юм.
Өмнө нь энэ төрлийн тэмцээн мөн л Сочи хотод зохион байгуулж байсан бөгөөд 1008 хүн оролцсон аж.
Москва хот
Л.Нандинцэцэг
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days