Тэргүүний эмч нарыг шагнаж урамшууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат энэ сарын 26-нд Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны эмч нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр тус байгууллагад ажил үйлсээрээ тэргүүлж, манлайлан ажиллаж буй их эмч О.Энхжаргал, Б.Солонго, П.Үнэнчимэг, Б.Жүгдэржав, Д.Пүрэвдагва нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу эмч” цол тэмдгээр шагнан урамшуулж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. Түүнчлэн ирэх онд өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн чиглэлээр олон ажлууд хийж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат энэ үеэр хэллээ.
Сонирхуулахад МЗХ-оос энэ сард шилдэг залуу эмч шалгаруулах “Алтан гарт эмч” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаа зохион байгуулсан бөгөөд цаашид ч уламжлал болгон хийх аж.
Related news

