Эцэг эхийн эргүүл ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:19:07

Есдүгээр сарын нэгнээс эхлэн Цэцэрлэг хотод “SCHOOL POLICE” –хэмээх эцэг эхийн эргүүлийг ажиллуулж байна гэж цагдаагийн газраас мэдээллээ.

2015 оноос эхний гурван улиралд албан ёсоор 360 гэмт хэрэгт бүртгэгдсэний дотор хүүхэд оролцсон нь 16 байна. Хүүхэд үйлдсэн хэргийн 75 хувийг хулгай эзэлж дийлэнх нь Эрдэнэбулган суманд үйлдэгджээ. Иймд сургуулийн орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү арга хэмжээг авч байгаа юм байна.      

                                                                  Архангай аймаг Л.Булган

Related news