АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 4391 гэрийн зуух тоолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны Архангай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний нэг заалтад агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогыг хийх байлаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр энэхүү ажлыг хийж
дуусгасан байна.
Аймгийн Засаг даргын А/885 дугаар захирамжаар батлагдсан
ажлын баг аймгийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогыг зохион
байгуулсан байна.
Тус тооллогоор гэрийн зуух 4391, үүнээс сумдад 2120,
аймгийн төвд 2271 байна. Байшингийн зуух 5703. Үүнээс сумдад 3073, аймгийн төвд
2630 байна.
Усан халаалтын 15-100кВт хүчин чадалтай зуух 180, үүнээс
сумдад 78, аймгийн төвд 102, усан халаалтын 101-4200кВт хүчин чадалтай зуух 16
үүнээс сумдад 5, аймгийн төвд 11-ийг тоолжээ.