Япон хэлээр бяцхан ном бүтээх уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-22 11:58:46

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо, Япон сантай хамтран “Япон хэлээр бяцхан ном бүтээцгээе” уралдаан зарлажээ.


Уралдааны гол зорилго нь япон хэлний боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах, Монголын нөхцөлд тохирсон япон хэлний сурах бичиг, сургалтын материалын хүрэлцээг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Тус уралдаанд япон хэл суралцагчид, багш нар, сургалтын материал боловсруулах сонирхолтой хүн бүхэн оролцох боломжтой юм.


Номын сэдэв чөлөөтэйгөөс гадна шагналт байрын бүтээлүүдийг цахим хэлбэрээр нийтлэн ном болгож япон хэлний сургалттай сургуулиудад тараахаар төлөвлөжээ.


Уралдаанд ирүүлэх материалыг ирэх сарын 17-ныг хүртэл хүлээн авах бөгөөд хувь хүн https://forms.office.com/r/uhYfnWqveF?origin=lprLink,

баг https://forms.office.com/r/pEhKeGT8h3?origin=lprLink цахим хаягаар бүртгүүлж, уралдаанд оролцох юм. 


Мэдээг бэлтгэсэн Т.Хулан

Related news