Бишкект “Монголын сайхан орон”-ы гэрэл зургууд дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-22 17:06:05

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргизэд хийж буй төрийн айлчлалын хүрээнд нээлтээ хийсэн “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн олны нүдийг хужирлаж байна.


Уг үзэсгэлэнг Киргиз-Монголын бизнес форум-ын үеэр зохион байгуулж, монгол орны байгаль, аж байдал, соёлын онцлогийг харуулсан гэрэл зургуудыг зочид, төлөөлөгчдөд сонирхуулжээ.


Энэ нь хоёр орны соёл, урлагийн үйл ажиллагааг харилцан зохион байгуулах, олон улсын фестивалиудад харилцан оролцох хамтын ажиллагааны эхлэл гэдгээрээ онцлог ажээ.





Related news