Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутгаар дуу цахилгаантай аадар бороотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх
нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр
голын хөндийгөөр +16-+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг,
Дорнодын тал нутгаар +28-+33 градус, бусад нутгаар +22-+27 градус дулаан байна.
Хэнтий,
Сүхбаатар, Дорноговийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул
гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй
байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.
Related news

