Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-06 11:46:47

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна.

 

Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амиа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирсан байна.

 

Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ус цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж, эрчим нэмэгдэж, хөрс, ургамал бүрхэвчийн доройтол, цөлжилт зэрэг голын ай сав газрын өөрчлөлт нь гадаргын усны шууд урсац, үерийн аюулыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа аж.

 

Иймд гэнэтийн аадар бороо, үерийн аюулаас сэргийлж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.


 



Related news