Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-06 11:46:00

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас “Алс энержи” компанитай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулж буй амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан таван алба хаагч хамрагдаж байна.


Алба хаагчид Наньжин хотын “MTS safety” компанийн үйлдвэрт амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний сургалтад, Вэнлин хотын “Luxon compressor” компанийн үйлдвэрт агаараар цэнэглэх шахуурга (компрессор), агаар хадгалах сав туршин шалгах төхөөрөмж, амьсгалын бие даасан төхөөрөмж туршин шалгах төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээний дадлагыг хийж байгаа аж.


Сургалтаар амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тусгай мэдлэг,  тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний мэдлэгийг онол болон дадлагаар эзэмшиж байгаа гэдгээрээ онцлог юм.



Related news