Дарьгангын тал нутгаар цастай, говиор салхи, шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-12 08:49:33

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -9-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1+6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Related news