ХӨВСГӨЛ: Ойн нөөцөөрөө улсад тэргүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-21 10:58:35

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц 481.3 сая шоо метр байгаагаас шинэс мод 95.3 хувийг эзэлдэг.


Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлж, ойн нөөцөөрөө улсад тэргүүлдэг гэдгийг Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Х.Хадбаатар мэдээлэв.

 

Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 39,8 хувийг ойн сангийн газар эзэлж байна. Үүнээс болц гүйцсэн ой 84,3 хувийг, болц гүйцэж яваа ой 8,3 хувийг, дунд насны ой 7,2 хувийг, залуу ой 0,1 хувийг эзэлж байна.

 

Ойгоор бүрхэгдсэн талбайн 96,2 хувийг байгалийн ой, 3,7 хувийг бут сөөг, 0,000671 хувийг нь таримал ой эзэлдэг. 

Мөн ойгоор бүрхэгдээгүй талбайн 59,5 хувийг шатанги, 30,5 хувийг тармаг мод, 1,9 хувийг мод бэлтгэсэн, 2,6 хувийг байгалийн аясаар ойжиж байгаа, 5,1 хувийг хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбай, 0,07 хувийг ойжуулсан талбай тус тус эзэлж байна.

 

Related news