Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжилт олгохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2024-03-14 08:40:56

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрт Монгол Улс, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк гарын үсэг зурлаа.


Хэлэлцээр байгуулснаар бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын Холбооноос 9.4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжид тус тус олгохоор болов.


Дээрх хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооноос нийт 19.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх юм.



Related news