Иранд парламентын сонгуулийн санал хураалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-02 09:47:24

ТЕХРАН, 2024 оны гуравдугаар сарын 2 /IRNA/. Исламын Бүгд Найрамдах Иран Улсад Межлис буюу парламентын сонгууль, Шинжээчдийн ассамблейн сонгууль баасан гарагт эхэлжээ.


Тус улсын сонгуулийн хорооноос мэдээлснээр, нийт 61 172 298 хүн сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд тэдний 30 945 133 нь эрэгтэй, 30 227 165 нь эмэгтэйчүүд байна.


Парламентын 12 дахь удаагийн сонгуульд 15 мянга орчим нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд тэдний 12 хувь нь эмэгтэй, 88 хувь нь эрэгтэй байна. Мөн Шинжээчдийн ассамблейн сонгуульд 144 хүн нэр дэвшжээ.


Сонгогчид парламентын 290 гишүүн, Шинжээчдийн ассамблейн 88 төлөөлөгчийг сонгоно.


Энэ удаагийн сонгуулийг сурвалжлахаар дэлхийн 20 орны 160 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 350 гаруй сурвалжлагч Иранд ажиллаж байна.  

Related news