ХӨВСГӨЛ: Цаатнуудын авдар буюу “Барав”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-18 12:54:03

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн, баруун тайгад цаа маллан амьдардаг иргэдийг цаатан иргэд гэдэг.


Тус иргэд цаагаа хөллөн нүүдэллэн амьдардаг учраас эдэлж хэрэглэж буй ихэнх зүйлс нь цааны арьс, эвэр болон модоор хийсэн зүйлс байдаг.


Тухайлбал цааны арьсыг элдэж бүс даавуугаар доторлон хийсэн “Барав” буюу авдар. Барвыг хосоор нь хийдэг. Учир нь цааны нуруунд тэгнээд ачихад амар байдаг аж. Мөн хүйтэн сэрүүний улиралд тайгад нүүхдээ нялх буюу бага насны хүүхдүүдээ баравт суулгахад тухтай дулаан байдаг гэдгийг цаатан иргэд хэлж байлаа.


Related news