АРХАНГАЙ: "JCI" Их Хүрээ салбар байгууллагаас 1000 ширхэг модны суулгац хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. "JCI" Их Хүрээ байгууллагын хэрэгжүүлж байгаа MIND UPDATE төслөөс Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн 450 гаруй сурагчийг хамруулан "Ногоон Ирээдүй" сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Тус сургалтын үеэр "JCI" Их Хүрээ салбар байгууллагаас 1000 ширхэг улиас, бургас модны суулгацыг үнэ төлбөргүй хандивлаж, эхний 500 ширхэг тарьц суулгацыг ерөнхий боловсролын сургуулиудад тарааж өгөөд байна.
Сургуулиуд
авсан модоо сургуулийн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тарьж,
арчилгаагаа хийх юм.
Related news

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
10 days