Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг Архангайд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-20 12:06:14
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хамтарсан баг Архангай аймагт ажиллалаа.
Ажлын баг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдал, хэрэгжилт, үр дүнтэй танилцах, хяналт тавих, төрийн үйлчилгээний байгууллагуудын жендэрийн тэгш байдал, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг жил бүр гаргадаг ба уг судалгаанд Архангай аймаг жендэрийн эрх тэгш байдлын шалгуур үзүүлэлтээрээ шалгарч эхний байрт жагссан байдаг.
Уулзалтад аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, Жендэрийн салбар хорооны дэд дарга В.Мөнхбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Б.Болормаа нар аймгийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг ямар түвшинд хийж хэрэгжүүлж байгаа тухай илтгэл сонсголоо.
Архангай аймгаас хоол боловсруулах замын өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, ерөнхий боловсролын сургалтад цахим үйлчилгээг нэвтрүүлэх системийг боловсронгуй болгох үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлээр "Ид шидийн орон" төсөл хэрэгжүүлэх ажил болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр анхааран ажиллаж байгаагаа илэрхийлжээ.
Related news