Зам засварын ажлын бэлтгэл хангах үүрэг чиглэл өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн төвийн лабораторийн үйл ажиллагаа, авто замын мэдээллийн сан хэвийн ажиллаж буй эсэхтэй танилцан, хэд хэдэн үүрэг өглөө.
Тодруулбал, цахимаар
автомашины төлбөр авах цэгийн үйл ажиллагаанд анхаарч 3 дугаар сарын нэгэн гэхэд хэвийн ажиллуулах, авто замын
орон зайн мэдээллийн санд монгол орны хэмжээнд байгаа хатуу хучилттай авто
замын мэдээллийг бүрэн байршуулж,
орон нутгийн АЗЗА компаниар хөтлүүлж хэвшүүлэх, зам барилгын хяналтыг сайжруулж, бүс хариуцсан инженерийг
чадавхжуулах зэрэг үүрэг
даалгавар өгсөн байна.
Тэрбээр “Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр 2021 онд замын гадаргуугийн боловсруулалт хийдэг тоног төхөөрөмж авсан. Авто машинд суурилуулсан энэ төхөөрөмж нь хатуу хучилттай авто замаар явахад замын зузаан, элэгдлийг тодорхойлох, өөртөө дата цуглуулах хүчин чадалтай. Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ техникийг 10 дугаар сард хүлээн авсан. Энэ онд орон нутгийн замд ажиллуулна. Замын насыг уртасгахын тулд барьсан цагаас хойш 5-8 жилийн дараа ээлжит засвар хийх ёстой. Тэгэхээр энэ онд засвар хийх хугацаа болсон зүүн, мөн Өвөрхангай чиглэлийн замыг засаж арчилна. Зам засварын чанарт анхаарч, эвдрэл гарч буй хүчин зүйлийг зөв тодорхойлох хэрэгтэй. Үүнд судалгааг бодитоор гаргаж, зам засвар арчлалтын компани, түүнийг хянаж байгаа газрын хариуцлага чухал юм. Хоёр талын хамтын ажиллагаа шударга сайн байж чанартай зам тавина. Зам засварын ажилд үр дүн гаргаж, гүйцэтгэгч, хяналтын газрын хариуцлагыг чангатгахыг дахин хэлье” гэжээ.
ЗТХТ нь
авто зам, замын байгууламжийн барилга засварын ажлын чанар, аюулгүй байдал,
ашиглалтын нөхцөлийг хангах бодлого
хэрэгжүүлэх, судалгааг
лабораторийн туршилт шинжилгээг үйлдвэрлэлтэй хослуулан шинжлэх ухаан,
технологи, инновацыг хөгжүүлж, судалгааны чанарыг дээшлүүлэх,
гадаад харилцааг хөгжүүлэх, стандарт,
норм нормативын техникийн баримт бичгийг боловсронгуй болгох, авто
зам, гүүрийн зураг төслийн чанарыг олон улсын жишигт хүргэх, зам ашигласны
төлбөр авах нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэхийг зорьж ажилладаг аж.
Related news

