Эмнэлгийн хуудсыг даваа гаргаас эхлэн цахимаар авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг энэ сарын 17-ноос эхлэн цахимаар олгоно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар ийнхүү шийдвэрлэжээ.
Ингэснээр 2, 3 дугаар шатлалын нийт 47 эмнэлэг /аймаг, дүүргийн, клиник/, Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд мөн өдрөөс эхлэн эмнэлгийн хуудсыг цахимаар олгохоор E-Health системийг хөгжүүлж ашиглалтад оруулсныг ХНХЯ мэдээлэв.Сум, зарим хорооны өрхийн эмнэлэгт /доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн/ E-Health системийг шат дараатай нэвтрүүлэх аж.
Цахим лист олгох эмнэлгүүдийн жагсаалт
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days