МҮЭХ: Дундаж орлоготой иргэдийн давхаргыг 80 хувьд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭ-үүдийн холбооноос 2030 он хүртэлх хөгжлийн
хөтөлбөрийн бодлогоо гаргаснаа мэдээллээ. Тус байгууллагаас хүний төлөөх хөгжлийн
хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2050” хөтөлбөр болон
Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ болон олон улсын ҮЭ-үүдийн байгууллагын
чиг хүрээнд тавьж хөгжлийн бодлоготой уялдуулж, зарим нэг нэмэлт өөрчлөлт
оруулан зарлаж буйг МҮЭ-үүдийн холбооны шинээр сонгогдсон ерөнхийлөгч С.Эрдэнэбат
онцоллоо. Хөтөлбөрийн цөм нь монголчуудын ажил хөдөлмөр, амьдралын чанарыг
дээшлүүлэхэд оршиж буйг тодотголоо.
Нэгдүгээрт, цар тахлын
нөхцөл байдалд монголчуудад чанартай байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх дээр эрс
өөрчлөлт хийн ажиллах шаардлагатай байна гэв. Хоёрдугаарт, нийгмийн тэгш бус
байдлыг арилгах, ялангуяа хүн амын дийлэнх ядуурал руу орж буй байдлыг зогсоож баялгийн
шударга тэгш хуваарилалтаар нийгмийн дундаж орлоготой иргэдийн давхаргыг 80
хувьд хүрэхийг зорьж, үүний төлөө манлайлан оролцож ажиллана гэдгээ илэрхийлэв.
Ингэхдээ цалин хөлсийг 2025
онд 2 дахин буюу түүнээс доошгүй хэмжээнд хүргэх, цаашлаад 2030-2040 онд ойролцоогоор
10 сая төгрөгт үе шаттай хүргэх зорилт тавьж байна. Ирэх 4 жилд цалин хөлс, түүнтэй
адилтгах орлого, нэмэлт орлого, хувьцаа зэрэг өрхийн орлогыг нэмэгдүүлнэ гэв.
Үүний төлөө ажил олгогчид болон түншлэгч Засгийн газартайгаа хамтарч ажиллана. Шахаж
шаардаж ажиллана гэв. Тэрээр “Халамжаас хөдөлмөрт” гэсэн төр, засгийн бодлогыг
дэмжиж байна гэв.
Related news

