Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис АСЕМ-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-13 14:06:53

НИКОСИЯ. /famagusta-gazette/. Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис энэ сарын 15-нд Монголд эхлэх АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Ерөнхийлөгч Никос Анастасиадис лхагва гарагт Монголд айлчлах бөгөөд АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхий сайд, Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч, Сингапурын Ерөнхий сайдтай уулзана гэж Киприйн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Д.Нямтулга

Related news