Хиллари Клинтон Вашингтонд ялалт байгуулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын доторх сунгааны сүүлчийн шат Вашингтон хотод болж дууслаа.
Таамаглаж байснаар, Хиллари Клинтон энэ удаад ялалт байгуулжээ.
Саналын 29 хувийг тоолсны дараах байдлаар Клинтон 78.8 хувийн санал авсан бол Сандерс 21 хувийн санал авсан байна. Клинтон ялалт байгуулахад шаардлагатай тооны буюу 2 383 төлөөлөгчийн саналыг авсан учир Нью-Жерси болон Калифорни мужуудад болох анхан шатны санал хураалт болохоос өмнө өнгөрсөн даваа гарагт урьдчилсан байдлаар Ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болжээ.
Долдугаар сард Ардчилсан намын хурал болох хүртэл түүнийг албан ёсны нэр дэвшигчээр зарлахгүй юм. Клинтоны өрсөлдөгч Берни Сандерс хэлэхдээ, хурлын үеэр намын гол төлөөлөгчид саналаа өгөх хүртэл өрсөлдсөөр байх болно гэдгээ мэдэгджээ.
Х.Сарнай