Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага байхгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 17:13:11

Архангай аймгийн хаана ч Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага байхгүй болжээ.

Одоогоос 6-7 жилийн өмнө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамцын удирдлага дор аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг байжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд ажил олгогчид бизнесийн хүрээнийхэн орон нутгийн ИТХ, мэргэжлийн байгууллага, ЗДТГ-т олноор шургалан орсноос  эл асуудал орхигджээ.

Нийтийн зах, худалдааны төвүүдийн эзэд аймгийн болон сумын удирдлагад ноёлох болсон явдал үүнд нөлөөллөө гэж иргэнд өөр хоорондоо ярилцаж сууна.

 Архангай аймаг. Л.Булган

 

Related news