АНУ-ын албаны хүмүүс "Обамка" нэртэй зайрмаг үйлдвэрлэснийг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-10 12:06:57

МОСКВА. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай холбоотой арьсны өнгөөр ялгаварласан утга агуулга бүхий зурагтай зайрмагийг худалдаанд гаргасантай холбогдуулан АНУ-ын албаны хүмүүс ОХУ-ыг шүүмжилжээ.

Хоёр улсын харилцаа хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн хурцадмал үедээ байгаа билээ.  ОХУ-ын хилийн ойролцоо явж байсан АНУ-ын хөлөг онгоцны дэргэдүүр Оросын хоёр “Су-25” сөнөөгч онгоц нисч өнгөрсөн, түүнчлэн Сирид явуулсан ОХУ-ын цэргийн ажиллагааг зэргийг АНУ болон Өрнөдийн орнууд байнга шүүмжилдэг билээ.

Харин одоо АНУ-ын албаны хүмүүс Оросыг шүүмжлэх өөр нэгэн шалтаг олсон нь “Обамка” буюу “Жижиг Обама” гэдэг хүүхдийн зайрмаг юм.

Ээмэг зүүсэн, сэвхтэй царайтай хүүхдийн зураг бүхий савлагаатай “Обамка” зайрмаг нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж, доромжилж байгаагийн нэг хэлбэр юм гэж АНУ-ын албаны хүмүүс үзэн буруушаажээ.

“Ийм зайрмаг худалдаалж буйг би мэдээгүй. Өнгөрсөн хэдэн жилийн турш хэвлэл мэдээллээр дамжуулан Америкийг эсрэг хандлага, ялангуяа арьсны өнгөөр ялгаварлах асуудал ОХУ-д ихээхэн газар авч байгаад сэтгэл зовниж байна” гэж нэрээ нууцалсан АНУ-ын албаны хүн мэдэгдэв.

Харин уг зайрмагийг үйлдвэрлэж буй “Славица” компани мэдэгдэхдээ "доромжлох гэсэн санаа агуулаагүй" гэдгээ онцлон дурдсан байна.

Д.Нямтулга

 

 

 

 

Related news