Ялалтын парадад Оросын 13 000 гаруй цэрэг оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 71 жилийн ойд зориулсан Ялалтын парадад ОХУ-ын Зэвсэгт хүчний 13 мянга гаруй албан хаагч оролцоно гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Парадад 13 мянга гаруй цэрэг, 250 гаруй нэгж цэргийн техник оролцоно гэж мэдэгдэлд дурджээ.
Иваново мужийн Тейково хотод байрлах пуужингийн 54 дүгээр гвардын дивизийн гурван “PC-24 Ярс” тив алгасах баллистик пуужингийн цогцолборыг Улаан талбайд болох парадын үеэр үзүүлэх ажээ.
Үүний зэрэгцээ дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэн мөнхийн галыг бадраах ёслолын арга хэмжээ Калуга мужийн Козельск хот дахь 28 дугаар гвардын дивизэд болно.
Д.Нямтулга
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day