Улаанхус сумын сургуулийн төлөөлөгчид Кошагач районд зочлоод ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Улаанхус сумын М.Зайсановын нэрэмжит бүрэн дунд сургуулийн сургалтын менежер З.Бердибекээр ахлуулсан хэсэг багш нар БНОХУ-ын Алтайн БНУ-ын Кошагач районд томилолтоор ажиллдаад ирсэн байна.
Тус сургуулийн багш Е.Нурбек энэ тухай ирүүлсэн мэдээндээ, -Эдгээр багш нар хөрш нарын нутагт дөрөв хоног ажиллахдаа сургуулиудынх нь сургалт, хүмүүжлийн ажилтай танилцан, туршлага судлахын хамт улсынх нь хэмжээний казах хэлний уралдаанд оролцов. Найман төрлийн болзолтой уралдаанд манай сургуулийн багш М.Нургүл 2 дугаар байр эзлэн, багш С.Марусия тусгай шагнал хүртэв. Тэдний багш сурган хүмүүжүүлэгчид багшийн хариуцлага, сурагч нэг бүртэй ажиллахыг тэргүүн зэрэгт тавьдаг юм байна гэж ярилаа.
Ш.Айзаря