Тооллогонд эс хамрагдвал торгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж, албаны болон албаны бус байгууллагуудын тооллого эхлэв.
-Аймгийн хэмжээнд 1700 гаруй байгууллага байдаг. Тооллогыг сургалтаар эхлэж, улсын бүртгэлийн байгууллагатай хамтран явуулж байна. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тоо, байршил, тулгарсан бэрхшээлийг нь тогтоох зорилготой. Тооллогын үр дүнг дээд байгууллагад илгээж бодлого тодорхойлох зорилготой. Байгууллагууд тооллогонд орсоныхоо дараа татварын тайлангаа ирүүлбэл зохино. Тооллогонд хамрагдаагүй үлдсэн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус, нам, шашны байгууллагуудын дарга, нягтлан бодогч нар хариуцлага хүлээх болно гэж аймгийн статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт мэдэгдлээ.
Ш.Айзаря
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day