“Иргэдийн оролцоо- Ил тод засаглал” хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:06:04

Хөвсгөл аймагт төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй чирэгдэлгүй болгож, цахим засгийн үйлчилгээг хөгжүүлж нэвтрүүлэх, өрх гэр бүлийн мэдээллийг дээшлүүлэх, мэдээлэл авах боломжоор хангаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоо-ил тод засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн саналыг төрийн бодлого шийдвэрт тусгах, өрх гэр бүл хүүхдэд ээлтэй бодлого явуулах, иргэдийн оролцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа үйлчилгээний талаар цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлэх, зарим мэдээлэл лавлагааны үйлчилгээг цахимаар өгөх боломж бүрдүүлэх, хүүхэд залуучуудын оролцоог сайжруулах, зорилтод бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд хөтөлбөрийн санхүүжилтэнд орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ.

Б.Гантуяа

Related news