Хөрш хотууд хамтын ажиллагааны гэрээ үзэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн төв
Сүхбаатар хот ОХУ-ын Буриад Улсын Гусиноозерск хот сайн хөршийн
найрамдал харилцаагаа эрхэмлэн худалдаа эдийн засаг, нийгмийн
салбаруудад хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслол энэ сарын 19-нд Сүхбаатар сумын ЗДТГ-ын хурлын танхимд болж хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, болон залуучуудын оролцоог сайжруулах ажлыг гэрээнд түлхүү тусгажээ.
Хамтын ажиллагааны санамж бичигт Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, ОХУ-ын Буриад
улсын Гусиноозерск хотын орлогч дарга Аюшеева Светлана Батоцыреновна нар гарын
үсэг зурав. Хөрш хоёр
хотын хамтын ажиллагааны гэрээ анхдагч гэдгээрээ онцлогтой.
Ч.Отгонцэцэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day