Халдварт өвчнөөс сэргийлэх ажилд 1,3 сая мал хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:10:50

Архангай аймгийн дүнгээр малын 12 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн арга хэмжээнд 1,3 сая мал хамруулахаар 2016 оны төсөвт зардлыг суулгажээ. 

Малын паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх, угаалга туулгын боловсруулалтанд 0,8 сая малыг хамруулж өвчний гаралтыг өмнөх оныхоос бууруулахаар аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгажээ.

Түүнчлэн 300 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хашаа хороо, малын тоног хэрэгсэл, хэвтэр бууцыг халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авахаас гадна зооноз өвчний халдварлалтыг тандан судлах лабораторийн шинжилгээг 12 мянган толгой малд хийх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр мал эрүүлжин түүнээс гаралтай хүнд халдварлах өвчнийг таслан зогсоох юм байна.

Архангай аймаг Л. Булган

Related news