Ахмадын сувиллын үйл ажиллагааг өргөтгөхөд дэмжиж ажиллана
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Амгалант дэнж” улсын төсөвт үйлдвэрийн газар нь ахмад настанд
сувиллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Тус сувилал
нэг ээлжид 30 хүн хүлээн авч, уламжлалт, физик
эмчилгээ болон бусад эмчилгээ сувилгааг хийж байна. Сувиллын ажилтай аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын
орлогч Г.Мөнхзаяа нар танилцаж, цаашид үйл ажиллагааг нь өргөтгөх чиглэлээр дэмжиж ажиллахаа
илэрхийлэв.
1411 days