Сүхбаатар аймагт гурван цэцэрлэг, нэг сургууль зайнаас хичээллэнэ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн боловсролын
байгууллагууд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.
Халдвар тархалт нэмэгдэж, одоогоор Сүхбаатар аймгийн гурван сум ногоон, таван
сум улбар шар, таван сум улаан түвшинд байгаа. Үүнтэй холбоотойгоор гурван
цэцэрлэг, нэг сургууль сургалтаа зайнаас явуулах аж.
1412 days