ДАРХАН-УУЛ: Хөлдөлтөөс үүдэн хөл, гараа тайруулах тохиолдол гарч байна
Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд хөлдөлтийн байдлаас шалтгаалан хөл,
гараа тайруулах тохиолдол бүртгэгддэг байна. Жил бүрийн арванхоёр, нэгдүгээр
сард нэмэгддэг энэхүү тохиолдол ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн
үедээ осголт, хөлдөлтийн байдалтай эрүүл мэндийн байгууллагад хүргэгддэг ажээ.
9 hours