ТӨВ: Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх шүдний цооролтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-05 20:10:30

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд шүдний үзлэгт 1624 хүүхэд буюу 83.2 хувь нь хамрагджээ. Үүнээс шүдний цооролтой 1249 хүүхэд байна.

 

Эдгээр хүүхдийн 45.6 хувьд нь эмчилгээ хийжээ. Шүдний цоорлыг багасгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх зорилгоор амны хөндийн эрүүл ахуйн сургалтад 1948 хүүхдийг хамруулсан байна.  

 

Түүнчлэн хүүхдүүдийг нүдний үзлэгт хамруулсан бөгөөд 1830 хүүхэд буюу 93.8 хувь нь хамрагджээ. Үүнээс 298 хүүхэд эмгэг өөрчлөлттэй гарсан байна. Нийт 31 хүүхэд буюу 10.4 хувийг эмчилжээ.

 

Related news