ТӨВ: Тариалалтад зориулсан шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-23 17:52:05

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төв аймгийн эдийн засгийн голлох салбар нь газар тариалан юм. Энэхүү салбарыг тогтвортой хөгжүүлэх, бодлого, зорилтоо тодорхойлох зорилгоор тариалалтын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.


Зөвлөгөөнд тариаланчид, ногоочид, агрономичид, механикжуулагчид зэрэг 250 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.


Төв аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн, Зөвлөгөөнөөр хаврын тариалалтыг хугацаа алдалгүй шуурхай, оновчтой зохион байгуулах штаб байгуулан үүрэгжүүлж, хүүгийн хөнгөлөлттэй зээлд аж ахуйн нэгжүүдийг хамруулан, улаанбуудайн үрийн дутуу байгаа хувийг Хөдөө аж ахуйн корпорациас хангахаар гэрээ байгуулах юм.


Мөн шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан тариалалтад зориулж 1200 тонн түлш хуваарилж, нэг литрийг 3400 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэж, шатахуун нийлүүлэх ажлыг тусгайлан зохион байгуулахаар болсон байна.

 

Энэ онд аймгийн хэмжээнд 3500 тариаланч иргэн, аж ахуйн нэгж нийт 24,155.7 га талбайд үр тариа, 48,481.8 га талбайд улаанбуудай, 9850 га талбайд төмс, 43,464.9 га талбайд таримал тэжээл, 23,525 га талбайд тосны ургамал, 2,545.5 га талбайд хүнсний ногоо тариалж, нийт 366.2 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байна.


 

Related news